Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Тэмүүлэн: Яаралтай 28 хоног хатуу хөл хорио тогтоох шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

   Өнөөдөр ЭМЯ-наас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газраас дэмжсэн ч, эцсийн шийдвэрийг гаргаагүй байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн:

  “ХӨСҮТ-өөс халдварын тохиолдлын тоог байнга хянаж яваа. Өчигдрийн байдлаарх тархвар судлаачдын тооцооллоор А гэдэг нэг халдвартай хүн цааш дунджаар 1.3 хүнд халдвар тарааж байна. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол ердөө долоо хоногийн дотор тохиолдлын тоо 1,000-аас дээш гарах магадлал маш өндөр болсон.

Бусад улсын жишиг, олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс харахад халдварын тархалтыг хумьж чадах хамгийн үр дүнтэй гол арга бол хатуу хөл хорио. Хүн амын дунд халдвар өргөн тархсан үед бид хэчнээн хүний нөөцөө нэмж, тандалтаа сайжруулж, ардаас нь хөөсөн ч яагаад ч гүйцэхгүй. Хамгийн баян улсууд ч ингэж чадахгүй байгаа.

Маш хурдан хугацаанд хөл хорио тавихгүй бол олноор илэрч байгаа тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах тохиолдлууд 2-3 долоо хоногийн дараагаас харагдаж эхэлнэ. Ийнхүү халдварын тоо торойж гарсан өдрөөс хойш 2-3 долоо хоногийн дараа нас баралт, хүндрэлүүд харагддаг зүй тогтолтой юм. Сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэж байгааг та бүхэн харж байгаа байх. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэжээгээ авах шаардлагатай байна.

Бүхий л жишгээс харахад халдварын гинжин хэлхээг таслахад дор хаяж 28 хоног буюу халдварын хоёр нууц үеийн хугацаагаар хорьж байж халдварын тархалтыг бодитоор хумих боломж гарч ирнэгэлээ.

Хөл хорихыг дэмжсэн ч эцэслэн шийдээгүй байна
Хөл хорихыг дэмжсэн ч эцэслэн шийдээгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.