Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд С.Амарсайхан “Хуц“ гэж хэлээд АН-ын бүлгийн хурлаас гарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Даваа гарагт болсон УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, Коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шадар сайдын танилцуулсан мэдээллийг үгүйсгэж түүнийг бүлгийн хурлаас хөөжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эдийн засгийн хямрал Монголыг дуусгаж байна. Замын-Үүдийн авилгаас болж нэг компани нэг машин гаргахад есөн сая төгрөгийн авилга төлж байна. Зам-ын Үүдээр өнөөдөр нэг ч машин гаргахгүй байгаа. Хэвлэлийнхний амыг хаагаад яриулахгүй байна" гэж хэлээд С.Амарсайханыг бүлгийн хурлаас хөөжээ. Харин Шадар сайд С.Амарсайхан "Хуц" гэж хэлээд АН-ын бүлгийн хурлаас гарсан талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Уорриорс Милуаки Баксыг нэг онооны зөрүүгээр хожлоо
Уорриорс Милуаки Баксыг нэг онооны зөрүүгээр хожлоо
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.