Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 4 секунд

2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар оны эхний нийт 29.3 сая хээлтэгчийн 24 сая эх мал /81.8 хувь/ төллөхөөс 5.2 сая /22 хувь/ нь төллөөд байна.  Төрлөөр авч үзвэл, ингэ 14.8 мянга, гүү 23.8 мянга, үнээ 102 мянга, эм хонь 2.8 сая, эм ямаа 2.3 сая байна. 

Улсын хэмжээнд 5.2 сая төл хүлээн авч, 5.1 сая төл бойжиж буй бөгөөд хаваржилтын нөхцөл байдал хэвийн, тогтвортой байгаа учир төл бойжилт 98 хувьтай байна.

Мал төллөлтийн хувиар Ховд аймаг хамгийн өндөр буюу 63, Баян-Өлгий аймаг 56, Увс аймаг 53 хувьтай байна.

Өнгөрсөн сард болсон байгалийн гамшигт үзэгдлээс болж Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт хүндрэл учирч мал төллөлт оройтсон ч нөхцөл байдал хэвийн үргэлжилж байна.

Яннис улирлын шилдэг тоглолтоо үзүүлэн 47 оноо авлаа
Яннис улирлын шилдэг тоглолтоо үзүүлэн 47 оноо авлаа
 
С.Бямбацогт: Хар жагсаалтыг хавтгайруулахгүйгээр, илүү уян хатан болгож, иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг өглөө