Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ хавар 530 мянган га талбайд тариалалт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 47 секунд

Монгол Улс энэ хавар нийт 530,3 мянган га-д талбайд тариалалт хийнэ.

Үүнээс 389,3 мянган га-д үр тариа, 17,9 мянган га-д төмс, 9,6 мянган га-д хүнсний ногоо, 66,5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс жимсгэнэ тариалах юм.  

Ургац хураалтын дүнгээр 495,6 мянган тонн үр тариа, үүнээс 471,5 мянган тонн улаанбуудай, 222,4 мянган тонн төмс, 116,1 мянган тонн хүнсний ногоо, 170,1 мянган тонн малын тэжээл, 26,4 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авч, 360,2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэхийг зорьж байна.

Цар тахлын халдварын эрсдэл үүссэнтэй холбогдуулан нийслэлээс орон нутагт очиж ажиллах газар тариалангийн салбарын 1000 орчим иргэнийг өнгөрсөн сарын 26, 27-нд вакцинд хамруулжээ. Цаашид орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг энэ сарын 3-17-нд вакцинжуулна.

Хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хийх, үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэхийг саадгүй нэвтрүүлэхээр тариаланч, ногоочин, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл болон аймаг, сумаас яаралтай гаргахыг зохион байгуулах юм.

Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэхээр үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулжээ. 

Мөн Бүгд найрамдах Польш улсын 10,2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж байна. Энэ хүрээнд 8,5 мянган тн багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй 100 трактор,  ногооны үрлэгч, хураагч  комбайн, копатель,  хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийт 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмж нийлүүлэх аж.

Түүнчлэн, БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбай услах хүчин чадал бүхий,  төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагч, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр жилийн зургаан хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай зээлээр олгож байгаа. Үүний дүнд усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэхийг ХХААХҮЯ мэдээллээ. 

Улсын төсвийн 300 сая төгрөгөөр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг  нийлүүлж,  өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Ингэснээр хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар нэмэгдүүлэн,  төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах аж.

Суэцийн суваг хаагдсанаар нэг тэрбум орчим ам.долларын алдагдалд орно
Суэцийн суваг хаагдсанаар нэг тэрбум орчим ам.долларын алдагдалд орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.