Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сэргэлэн: Судалгаанаас үзэхэд оюутнуудын 50 гаруй хувь нь тасартлаа архи ууж үзсэн байдаг

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

"Энэ хууль нийгмийн эмнэлэгт үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож байгаа учраас би дэмжиж байгаа. Хуулинд хэд хэдэн чухал заалтууд байгаа. Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх асуудал байна. Албадан эмчлэх зардлыг бүрдүүлэхийн тулд тусгай сан байгуулах нь зөв. Гэхдээ үүн дээр надад нэг санал байна. Хэрвээ албадан эмчилж л байгаа юм бол энэ хүмүүсээ албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ажлын нь хөлсөөр эмчилгээний зардлын тодорхой хэмжээг суутгаж авдаг зохицуулалтыг хуулинд оруулах санал байна. ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр жилд 3 сая орчим хүн архинаас болж амь насаа алдаж байна. Оюутнуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд 50 гаруй хувь нь тасартлаа архи ууж үзсэн гэсэн хариулт өгсөн байдаг. Гэх мэтчилэн энэ олон судалгааны үр дүнг харахад нийгмийн энэ эмгэнэлт үзэгдэлтэй бид дорвитойхон тэмцэх хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.

Х.Нямбаатар: Нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ аюултай хэмжээнд хүрсэн
Х.Нямбаатар: Нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ аюултай хэмжээнд хүрсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд