Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Дөрөвдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

УОК-ын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2,100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд:

  1. 4 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
  2. 4 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар
  3. 4 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар
  4. 4 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар
  5. 4 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
  6. 4 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар  
  7. 4 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
  8. 4 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  9. 4 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  10. 4 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  11. 4 дүгээр сарын 28-нд Сөүл-Улаанбаатар
  12. 4 дүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах хугацааны тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: "Гадаадаас ирж буй иргэд тусгаарлалтын хугацааг долоон хоног болгох бүрэн боломжтой. Ингэхдээ тусгаарлалтын эхний 72 цагийн дараа анхны, 5-6 дахь хоногт нь давтан шинжилгээг авна. Хоёр шинжилгээний хариу сөрөг гарвал долоо дахь хоногоос нь тусгаарлалтаас гаргах саналыг өгсөн.

Хэрэв иргэн онгоцны бүхээгт халдварт өртсөн бол ирсэн даруйд нь шинжилгээ авах нь ач холбогдолгүй. Энэ үед вирус хамар залгиурт хангалттай хэмжээнд үржээгүй байдаг. Мөн иргэд ирэхээсээ өмнө тухайн улсдаа PCR шинжилгээ өгч байгаа. Иймд нийт гурван удаа шинжилгээ өгөөд сөрөг гэдэг нь баталгаажвал тусгаарлалтыг дуусгах санал гаргасан" хэмээн өчигдөр орой мэдээлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай хуулийг батлав
ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай хуулийг батлав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.