УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлж байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
"Өнөөдөр Монгол улсад хүний эрх хамгаалах асуудал хамгийн хүнд байдалд орсон. Сүүлийн үед Т.Чимгээ гэх хүний асуудалд эрх баригчид, сөрөг хүчин, энэ хэрэгт оролцсон хүмүүс, ял авсан хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн өнцгөөс харж үүгээр нийгмийн шоу хийж байна. Хэн нэгэн улстөрчийг муу харагдуулахын тулд хэрэг төвөгт оролцсон хүмүүсийг зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр давшиж, дайрч доромжилж байна. Дээр нь энэ асуудлаар үг хэлсэн улстөрч, Их хурлын гишүүдийг жадлан эсэргүүцэж байна. Энэ асуудлыг Засгийн газар нууцаас гаргасан гэсэн. Сонирхсон хүн бүхэн үүнийг үз. Ингэж улс төржсөн байдлаар явбал энэ хэрэг шийдэгдэхгүй. Жинхэнэ шоу болно. Хууль тогтоох байгууллага, Засгийн газар, Хүний эрхийг хамгаалах байгууллага нотлох баримтын хэмжээнд энэ асуудлыг шийдээрэй гэж би уриалж байгаа юм" гэлээ.