Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО СУРВАЛЖИЛГА: Ууцны борлуулалт буурч, бусад барааны үнэ нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
24 минут 22 секунд

Өчигдөр (02.12-ны өдөр) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг болон Засгийн газрын хуралдаанаар XVII жарны Хотол төгс хэмээн Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Харин энэхүү шийдвэрийн талаар ард иргэд болон өргөн хэрэглээний бараа борлуулж буй худалдаачид ямар байр суурьтай байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо.

Б.Лхагвацэрэн

Гэрэл зургийг: Б.Рэнцэндорж

 

Ууц, тавгийн идээний царны худалдаачид.
Ууц, тавгийн идээний царны худалдаачид. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Хоёрдугаар сарын 13-ны өдөр “Хүчит шонхор” зах дээр Монгол төмс 800 төгрөг, лууван 1300 төгрөг, байцаа 1500 төгрөг, манжин 1500 төгрөг, сонгино 1100 төгрөгийн ханштай байна. 
Хүчитшонхор зах. Ногооны худалдааны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж.
Хоёрдугаар сарын 13-ны өдөр “Хүчит шонхор” зах дээр Монгол төмс 800 төгрөг, лууван 1300 төгрөг, байцаа 1500 төгрөг, манжин 1500 төгрөг, сонгино 1100 төгрөгийн ханштай байна. Хүчитшонхор зах. Ногооны худалдааны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж.

Үүнийг өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад хүнсний ногооны үнийн өсөлт 200-500 төгрөгөөр нэмэгджээ.
Хүчитшонхор зах. Ногооны худалдааны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж.
Үүнийг өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад хүнсний ногооны үнийн өсөлт 200-500 төгрөгөөр нэмэгджээ. Хүчитшонхор зах. Ногооны худалдааны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж.

Ахуйн бараа зарж буй худалдагч Х.Энхбаатар “Хүн ороод ирэхэд яаж хоосон суух вэ гээд юмаа бэлдээд явж байгаа хүмүүс байна. Гэхдээ өмнө жилтэй харьцуулахад хамаагүй бага байна. Өмнө нь татаж авсан бараагаа зарж байгаа учраас үнэ нэмэгдсэн зүйл алга. Хятадаас орж ирдэг бүх бараа тасарсан” гэв.
Ахуйн бараа зарж буй худалдагч Х.Энхбаатар “Хүн ороод ирэхэд яаж хоосон суух вэ гээд юмаа бэлдээд явж байгаа хүмүүс байна. Гэхдээ өмнө жилтэй харьцуулахад хамаагүй бага байна. Өмнө нь татаж авсан бараагаа зарж байгаа учраас үнэ нэмэгдсэн зүйл алга. Хятадаас орж ирдэг бүх бараа тасарсан” гэв. "Хүчит шонхор" зах. Ахуйн барааны тасаг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

"Хүчит шонхор" захын зүүн талд байрлах "Амин хүнс" худалдааны төвийн гадаа ааруул, цагаан идээ зарж буй худалдаачид. Тэд "Өглөөнөөс хойш нэг ч ааруул, цагаан идээ зарсангүй. Хүмүүс ч явахгүй байна. Талбай дээр нэмэгдэж гарч ирэх наймаачид ч алга" гэдгийг онцолж байлаа. "Амин хүнс" худалдааны төвийн гадаа талбай. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр цагаан будаа 1 кг нь 3200 төгрөг, “Алтан тариа” дээд гурил 1 кг нь 1500 төгрөг, 1-р зэргийн гурил  1200 төгрөгийн үнэтэй байна. Үүнийг өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад будаа 300 төгрөгөөр хямдарч, гурил 150-350 төгрөгөөр өсчээ.
2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр цагаан будаа 1 кг нь 3200 төгрөг, “Алтан тариа” дээд гурил 1 кг нь 1500 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгийн үнэтэй байна. Үүнийг өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад будаа 300 төгрөгөөр хямдарч, гурил 150-350 төгрөгөөр өсчээ. "Хүчит шонхор" зах. Гурил, будааны тасаг. 2020.02.13-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Гурил, будааны тасагт очлоо. Иргэдийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн гэдэг утгаараа иргэд хүнсээ нөөцлөөд байна уу гэлтэй борлуулалт өмнөх саруудаас харьцангуй ихсэж байна гэдгийг худалдаачид хэллээ.
Гурил, будааны тасагт очлоо. Иргэдийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн гэдэг утгаараа иргэд хүнсээ нөөцлөөд байна уу гэлтэй борлуулалт өмнөх саруудаас харьцангуй ихсэж байна гэдгийг худалдаачид хэллээ. "Хүчит шонхор" зах. Гурил, будааны тасаг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Тэрээр өнгөрсөн жил Цагаан сарын үеэр өдөрт 300 ширхэг хэвийн боов худалддаг байжээ. Харин энэ жил
Тэрээр өнгөрсөн жил Цагаан сарын үеэр өдөрт 300 ширхэг хэвийн боов худалддаг байжээ. Харин энэ жил "арай ядан л 100 ширхэгийг зарж байна. 10, 20 ширхэгээр авдаг учраас л тэр байх даа" гэв. "Хүчит шонхор" зах. Талх, нарийн боовны тасаг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Хэвийн боов 2000-2200 төгрөгөөр худалдаалагдаж байна. “Нөгөө вирус, Цагаан сарыг гэртээ тэмдэглэх шийдвэрээс болж урьд жилүүдтэй харьцуулахад борлуулалт маш муу байна” гэж
Хэвийн боов 2000-2200 төгрөгөөр худалдаалагдаж байна. “Нөгөө вирус, Цагаан сарыг гэртээ тэмдэглэх шийдвэрээс болж урьд жилүүдтэй харьцуулахад борлуулалт маш муу байна” гэж "Хүчит шонхор" захад 3 жил талбай түрээслэн хэвийн боов зарж буй худалдагч Д.Цэдэндамба ярилаа. "Хүчит шонхор" зах. Талх, нарийн боовны тасаг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Баярын ширээний голлох идээ ундааны нэг болох хэвийн боов зарж буй хэсэгт очлоо. Ууц, өвчүүтэй ижил хүн багатай, борлуулалт муу байгааг хэллээ. Иргэд идээгээ тав, долоо эгнээгээр засдаг байсан бол үүнийхээ талыг л авч байгаа аж.
Баярын ширээний голлох идээ ундааны нэг болох хэвийн боов зарж буй хэсэгт очлоо. Ууц, өвчүүтэй ижил хүн багатай, борлуулалт муу байгааг хэллээ. Иргэд идээгээ тав, долоо эгнээгээр засдаг байсан бол үүнийхээ талыг л авч байгаа аж. "Хүчит шонхор" зах. Талх, нарийн боовны тасаг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Өнө эртнээс уламжилж ирсэн сар шинийн баяраа алгасахгүй өнгөрөөж, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэх бодолтой ахмад настнууд ууц, өвчүүний борлуулалтын ихэнх хувийг бүрдүүлж байгаа бололтой.
Өнө эртнээс уламжилж ирсэн сар шинийн баяраа алгасахгүй өнгөрөөж, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэх бодолтой ахмад настнууд ууц, өвчүүний борлуулалтын ихэнх хувийг бүрдүүлж байгаа бололтой. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

“Баяраар гэрт зочин гийчин ороод ирвэл муухай юм даа” гэсэн настнууд л ууц, өвчүүг өөрсдийн хэтэвчний хэмжээнд тааруулж худалдаж авч байв. Харин залуучууд, идэр үеийн гэр бүлүүд зах дээр цөөн байв.
“Баяраар гэрт зочин гийчин ороод ирвэл муухай юм даа” гэсэн настнууд л ууц, өвчүүг өөрсдийн хэтэвчний хэмжээнд тааруулж худалдаж авч байв. Харин залуучууд, идэр үеийн гэр бүлүүд зах дээр цөөн байв. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Худалдан авагч Д.Мягмарсүрэн “Настай хүн юм чинь л цагаан сараа тэмдэглэж л таарах байх даа. Шийдвэр гарсан ч гэсэн гэр бүлийн баяр учраас хүүхэд, багачууд ирээд өнгөрөөнө байх” гэв. Тэрээр өнгөрсөн жил Цагаан сард ойролцоогоор 2 сая төгрөг зарцуулжээ.
Худалдан авагч Д.Мягмарсүрэн “Настай хүн юм чинь л цагаан сараа тэмдэглэж л таарах байх даа. Шийдвэр гарсан ч гэсэн гэр бүлийн баяр учраас хүүхэд, багачууд ирээд өнгөрөөнө байх” гэв. Тэрээр өнгөрсөн жил Цагаан сард ойролцоогоор 2 сая төгрөг зарцуулжээ. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Худалдан авагч Т.Алтансувд “Өөрийн хүүхэд багачуудынхаа гарыг цайлгаад, аль болох хөнгөхөн л сар шинээ гаргана гэж өвгөнтэйгөө яриад байна. Өнгөрсөн жилийг бодоход золголт хийгээд айл хэсээд явах хүмүүс байхгүй л болов уу” гэлээ. Түүнд мах, ууцны үнэ нэмэгдсэн шиг санагдсан ч бололцоондоо тааруулаад ууц, идээгээ авна гэсэн төлөвлөгөөтэй иржээ.
Худалдан авагч Т.Алтансувд “Өөрийн хүүхэд багачуудынхаа гарыг цайлгаад, аль болох хөнгөхөн л сар шинээ гаргана гэж өвгөнтэйгөө яриад байна. Өнгөрсөн жилийг бодоход золголт хийгээд айл хэсээд явах хүмүүс байхгүй л болов уу” гэлээ. Түүнд мах, ууцны үнэ нэмэгдсэн шиг санагдсан ч бололцоондоо тааруулаад ууц, идээгээ авна гэсэн төлөвлөгөөтэй иржээ. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Цагаан сарын бэлтгэлээ хийж яваа худалдан авагч Т.Алтансувд “Гэр бүлийн хүрээндээ цомхон л тэмдэглэх бодолтой байна” гэв. Цагаан сар тэмдэглэхгүй болсноор халдвараас сэргийлээд зогсохгүй зарлага багасна гэж үзэж байгаа аж.
Цагаан сарын бэлтгэлээ хийж яваа худалдан авагч Т.Алтансувд “Гэр бүлийн хүрээндээ цомхон л тэмдэглэх бодолтой байна” гэв. Цагаан сар тэмдэглэхгүй болсноор халдвараас сэргийлээд зогсохгүй зарлага багасна гэж үзэж байгаа аж. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Үйлчлүүлэгч хүлээсэн ууцны худалдаачин утсаа үзэж сууна.
Үйлчлүүлэгч хүлээсэн ууцны худалдаачин утсаа үзэж сууна. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Дөрөв дэх жилдээ ууц худалдаж буй тэрээр “Энэ жил ууц муу борлогдож байна. Өнөөдөр гэхэд ганц л ууц зараад байна” гэлээ. Биднийг очих үед 12:00 цаг өнгөрч байв. “Өмнөх жилүүдэд өдөрт 20 орчим ууц зарчихдаг байлаа. Харин энэ жил сайн зарж байгаа нь л 5-6 байна даа” гэв.
Дөрөв дэх жилдээ ууц худалдаж буй тэрээр “Энэ жил ууц муу борлогдож байна. Өнөөдөр гэхэд ганц л ууц зараад байна” гэлээ. Биднийг очих үед 12:00 цаг өнгөрч байв. “Өмнөх жилүүдэд өдөрт 20 орчим ууц зарчихдаг байлаа. Харин энэ жил сайн зарж байгаа нь л 5-6 байна даа” гэв. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

“Сүүлийн хоёр хоног борлуулалт эрс муу болчихлоо. Цагаан сар тэмдэглэхгүй гээд янз бүрийн шийдвэр гараад байгаа нь нөлөөлж байна. Ууц сонирхож байгаа хүмүүс бүгд л нэг харзнасан, хүлээлтийн байдалд ороод байгаа бололтой” хэмээн ууц худалдаалж буй Б.Анхбаяр ярив.
“Сүүлийн хоёр хоног борлуулалт эрс муу болчихлоо. Цагаан сар тэмдэглэхгүй гээд янз бүрийн шийдвэр гараад байгаа нь нөлөөлж байна. Ууц сонирхож байгаа хүмүүс бүгд л нэг харзнасан, хүлээлтийн байдалд ороод байгаа бололтой” хэмээн ууц худалдаалж буй Б.Анхбаяр ярив. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

Цагаан сарын баяраар айл бүрийн ширээнээ залардаг хонины ууц энэ жил борлуулалт муу байгаад сэтгэл дундуур байгаагаа ууцны наймаачид онцолж байлаа.
Цагаан сарын баяраар айл бүрийн ширээнээ залардаг хонины ууц энэ жил борлуулалт муу байгаад сэтгэл дундуур байгаагаа ууцны наймаачид онцолж байлаа. "Хүчит шонхор" зах дээр ууц 120 мянгаас 250 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж байна. Тарган, туранхай төрөл бүрийн ууцнууд ачааны машин дээр ярайн байлаа. Гэвч цагаан сарын баяр тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийн улмаас ууц, өвчүүний борлуулалт өмнө жилээс хэд дахин бага байгаа аж. "Хүчит шонхор" зах. Мах, ууцны хэсэг. 2020.02.12-ны өдөр. Зурагчин Б.Рэнцэндорж

ЭМЯ: Тусгаарлагдаж буй иргэд өөрсдийн маршрутын мэдээллийг хэлэхгүй хүндрэл үүсгэж байна
ЭМЯ: Тусгаарлагдаж буй иргэд өөрсдийн маршрутын мэдээллийг хэлэхгүй хүндрэл үүсгэж байна
 
Голомт банк: Ажилтнууддаа цалинтай амралт олгоно
Голомт банк: Ажилтнууддаа цалинтай амралт олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.