БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг сэргээхийн тулд камерын өмнө вакцин хийлгэлээ. Тэрбээр өнөөдөр /2021.03.23/ тэргүүн хатагтайн хамт “AstraZeneca” вакциныг хийлгэсэн байна.
БНСУ-д өнөөдрөөс 65 ба түүнээс дээш насныхныг вакцинжуулж эхэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд 68 настай бол түүний эхнэр 65 настай юм. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон БНСУ, Энэтхэг, Австрали улсуудыг зургадугаар сард болох “Их 7”-ийн уулзалтад зочноор оролцохыг урьжээ.
Солонгос улс нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээс эхлэн халдвар авах эрсдэлт бүлэг болох эмч, эмнэлгийн ажилтнууд, хүнд өвчтэй нийт 680 мянган иргэнээ вакцинжуулаад байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 99 мянга даваад байгаа бөгөөд өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо 400 орчим байна.