Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд ямар төрлийн паразитууд байдаг вэ?

Ангилал
Social pop
Огноо
Унших
3 минут 39 секунд

Солонгосын “Паразит” кино Оскарт шуугиан тарьж байгааг мэдсэн биз ээ. Тэгвэл нэг жиргээч @best1aim ингэж асуужээ: “Монголд ямар төрлийн паразитууд байдаг вэ” гэж. Түүний хариултууд нь дараах байдлаар өрнөж байна. Та бүхэн дор бүрнээ бодож эргэцүүлэх буй за. Мөн өөрийн саналыг комментоор илэрхийлж болох юм.

Монголд ямар төрлийн паразитууд бдаг вэ?
-WiFi хулгайгаар хэрэглэгч
-Киног хууль бусаар үзэгч
-Ээж аавтайгаа амьдарч цалингаар нь зуугч
-Тэтгэвэрээр амь зуугч залуу хүн
-Арын хаалгаар хамаатнаа ажилд авагч
-ЖДҮ хусагчид
-Автобус, галт тэргэнд туулайлагч гм...өөр?

— Tserennyam S. (@best1aim) February 11, 2020

-WiFi хулгайгаар хэрэглэгч

-Киног хууль бусаар үзэгч

-Ээж аавтайгаа амьдарч цалингаар нь амь зуугч

-Тэтгэвэрээр амь зуугч залуу хүн

-Арын хаалгаар хамаатнаа ажилд авагч

-ЖДҮ хусагчид

-Автобус, галт тэргэнд туулайлагч

-Замын хөдөлгөөнд орохдоо гэнэт эгнээ дайрч ордог нөхдүүд

-10% татвараас зугтаадаг бүдүүн гүзээтэй, ланд унасан наймаачид

-Татвар төлөгчдийн мөнгөөр гадаад зугаалдаг, хувиараа жижиг бизнес эрхэлдэг хэдийгээ “чи мөнгөтэй би бага цалинтай” гэж үгээр иддэг төрийн албан хаагчид

-Тендер болгоноос мөнгө хусдаг яам, газрын дарга нар

-Хулгайгаар тог хэрэглэдэг хулгайчид. Энд ядуусаас эхлээд том хаусаа цахилгаанаар халаадаг баячууд ч орно.

-Нэрэн дээрээ найз нөхөд гэчихээд нэгнээ элдэв муу муухай жишээ нь архи дарсаар хэзээ чи ийм бсан нтр гээд л шантаачилж, шахагчид

-Хөдөлмөр мөлжигчид

-Худалдан авалтын дүнг нэмж бичүүлж хувьдаа цохигчид. Барилгын дэлгүүр дээр падаан бичүүлэхээр хэд гэж бичих үү гэж бүгд асуудаг.

-Очерийн урдуур дайрагч

-Хүмүүсээс жижиг мөнгө зээлж, хэзээ ч буцааж өгдөггүй хүмүүс

-Компаний жижиг сажиг юмсыг хулгайлж гэртээ хэрэглэдэг хүмүүс

-Бусдыг шордож юм авхуулж амь зогоодог хүмүүс

-Таксины зарим жолооч 2,5 км газарт 3000 төгрөг авдаг

-Аав ээжээрээ сургалтын төлбөрөө төлүүлчихээд хичээлээ таслагчид

-Групп тогтоолгож улсаар тэжээлгэгч эрүүл хүмүүс

-Эхнэрээрээ тээжээлгэж суудаг ажилгүй, сархад хүртдэг ах нар ер нь дуусахгүйн бн дө

-Их хурлын гишүүдээсээ эхлэх байх -76

-Хамгийн том нь АН МАН намууд төрийн тогтолцоог системтэй гажуудуулж шат шатанд нь гай садаа, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж улс орныг шимэн тамирдуулж байна. Араас нь банк бус санхүүгийн байгууллага, ломбард

-Ажлын цагаар нийгмийн сүлжээ ашиглагчид 

-Баялаг бүтээддэггүй болгон празит болно

-СӨХ-ийн дарга нэртэй авилгач

-Ажлаа хийлгэчихээд мөнгөө өгдөггүй компаниуд.

-Зээлээ тэглүүлэгчид

-Ажил хийх дургүй залхуучууд

-Эхнэрээрээ тэжээлгэгч

-Тэтгэврийн сан хоослогч

-Малын хулгайч

-Байрны хөлсөө төлдөггүй хулгайчид

-Цай кофе зөөж захирлаа бялдуучлагчид

-Улсын төсвөөс шимэгч нар. 10 % ын нөхдүүд.

-Улс төрчид

-Оюутолгойн сүүжинд наалдсан хоёр хөлтэй хачигнууд тэдний өмнөөс тархи угаадаг " Эдийн засагч", " нэрт нийтлэлчид" гээд арай илүү жин дарах "вампир овогтой" паразитууд

-Ажил дээр цаг нөхцөөгч, ажил алагчид байна

-Бусдын ажлыг өөрийн мэт ярьж сурталчлагчид

-Монголын төр засаг тэр чигтээ ард түмнийхээ паразит болжээ гэжээ. 

 

Коронавирус: Хятадууд үг хэлэх эрх чөлөө шаардлаа
Коронавирус: Хятадууд үг хэлэх эрх чөлөө шаардлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц