Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага иржээ. Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, нийслэлд 3, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр 8
- Онхолдох хэлбэрээр 1
- Мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Хүний амь нас эрсэдсэн ослууд:
- Гуравдугаар сарын 19-ний өдрийн 22:00 цагийн орчимд СБД-ын нутаг дэвсгэрт суудлын 2 машин мөргөлдөж, жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтэж, 1 зорчигчийн амь нас хохирсон.
- Мөн өдрийн 20:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв шороон замд суудлын машины жолооч явган зорчигч мөргөж амь насыг хохироосон.
- Гуравдугаар сарын 20-ны 22:00 цагийн орчимд СБД-т Норд бенз маркийн машин онхолдож, зорчигчийн амь нас хохирч, жолооч гэмтсэн.
- Гуравдугаар сарын 21-ний 14:00 цагийн орчимд СХД-т суудлын машины жолооч явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
- Гуравдугаар сарын 21-ний 11:00 цагийн орчимд Төв аймаг Баян сумын нутаг шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирчээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201 зөрчил илрүүлсний 136 нийслэлд, 65 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.