Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Том оврын машины чиргүүл салж, мөргөсний улмаас явган зорчигч 13 настай хүүхэд амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

2021 оны гуравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгджээ.

Ноцтой зам тээврийн осол:

Гуравдугаар сарын 15-ны өдөр 13.00 цагийн орчимд Архангай аймгийн төвийн Хөгжимт драмын хойд талын асфальтан замд HOWO маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон байна.

Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 310 зөрчил илрүүлсний 112 нь нийслэлд, 198 нь орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүрэгт эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохоор заасан байдаг.

Мөн явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.
Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заасан байдаг тул замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ТЦА 

Бөхчүүдэд допингийн сургалт явуулна
Бөхчүүдэд допингийн сургалт явуулна
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.