Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан МАН-ын даргын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Эрүүл мэндийн сайдаар хагас жил ажилласан Т.Мөнхсайхан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр сайдын ажлаасаа бууснаасаа хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байгаа юм. Т.Мөнхсайханыг сайдын ажлаа хангалтгүй хийсэн гэдэг үндэслэлээр огцруулах шийдвэр гаргасан боловч эцэстээ У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорсон юм.

Тэрбээр Эрүүл мэндийн яамыг цар тахлын эмчилгээний заавар, тактикаа өөрчлөх хэрэгтэйг зөвлөсөн. Ингэхдээ иргэдийг PCR шинжилгээнд хамруулах бус халдвар тараах эрсдэлтэй бүлгүүдээс тогтмол шинжилгээ авч, хянах нь чухал гэдгийг онцолсон байна.

Энэ жил 40 мянга орчим сурагч ЭЕШ өгнө
Энэ жил 40 мянга орчим сурагч ЭЕШ өгнө
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.