Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил 40 мянга орчим сурагч ЭЕШ өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Энэ жил өмнөх жилүүдийнхээс хамгийн их буюу 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөх тооцоолол гарчээ. ЭЕШ-ын босго оноо нийслэлийн төрийн өмчит их дээд сургуульд 480, хувийн их дээд сургуульд 410, хөдөө орон нутагт 400 оноогоор дүгнэх юм. Босго оноонд өөрчлөлт орохгүй, шалгалтын материалын агуулгад зөвхөн танхимаар судалсан хичээл багтана. Ингэхдээ өмнөх жилд үзсэн хичээлийн агуулгыг багтааж боловсруулахаар болсон байна.

Боловсролын Үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан хэлэхдээ, “Хэдийгээр БСШУЯ, Боловсролын хүрээлэл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын Үнэлгээний төв хамтран теле хичээл, ТВ зөвлөмжүүдийг хүргэж байгаа ч энэ нь танхимын сургалтад хүрч чадахгүй нь тодорхой. Тэгэхээр энэ жилийн ЭЕШ-ын сэдвүүд буюу даалгаврыг боловсруулахдаа танхимаар судалсан агуулгад суурилж шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулна гэж тооцоолж байна. Үүнээс өмнө бид аймаг, нийслэлийн Боловсролын газраар дамжуулан агуулгын судалгаа хийнэ. Яг аль агуулгуудыг аль сургуулийн хөтөлбөрт судлаагүй вэ гэдгийг тодорхойлно” гэв.

2020 оны ЭЕШ-ын материалаас энэ жилийн агуулгын хувьд өөрчлөлт оруулах юм. Тухайлбал, өмнөх 10, 11 дүгээр ангид үзсэн суурь мэдлэгийг түлхүү оруулна. Шалгалтын материалын бэлтгэл тавдугаар сарын 15 гэхэд урьдчилсан байдлаар бэлэн болно гэдгийг мэргэжилтэн хэлж байлаа.

2019 онд ЭЕШ-ыг 21 мянга орчим сурагч өгч байсан бол 2020 онд 30 мянган сурагч хамрагдаж байжээ. Харин энэ жил 40 орчим мянган сурагч өгч байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Ш.Адьшаа: Нийслэлийн Онцгой Комисс бол цагдаагийн байгууллага биш шүү
Ш.Адьшаа: Нийслэлийн Онцгой Комисс бол цагдаагийн байгууллага биш шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.