Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Эрт хэлчихээр иргэд зугтчихдаг гэсэн зүйл яриад сууж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дархлаажуулалт болон бусад авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж байна. Тэрбээр:

“БЗД-ийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоохтой холбоотой зарим асуудал байна. Эрт хэлчихээр иргэд зугтчихдаг гэсэн зүйл яриад сууж болохгүй. Дүрмээ ягштал мөрдөж, иргэдээ мэдээллээр хангах ёстой. Худалдаа үйлчилгээ, эмийн сан, эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах учиртай. Бүх шатанд ойлголцлын зөрүүгүй ажиллах ёстой.

БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргын асуудлыг ярьж байгаа. Энхсаран сувиллаас анх халдвар алдагдсан. Тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрын зардал гэж тус сувилал авсан. Гэсэн ч халдар хамгааллаа сахиагүй асуудал үүссэн. Эдгээр хүмүүст хариуцлага тооцохыг холбогдох байгууллагынханд үүрэг болгосон. ХӨСҮТ-д хүний өмнөөс шинжилгээ сольж авсан асуудал гарсан. 

ХӨСҮТ-д гарсан асуудалтай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагаас шалгахаар ажлын хэсэг орж байгаа” гэлээ.

"Говь кашмер" ХХК-ны маркетинг олны анхаарлыг татлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.