Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт боомтод коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт эхэллээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: "Гашуунсухайт нь Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрээрээ хамгийн их ач холбогдолтой боомтуудын нэг. Нүүрсний экспортын голлох боомтын нэг тул энд ажилладаг бүх ажилтан, албан хаагч, тээврийн жолооч нарынхаа эрүүл мэндэд анхааран, өнөөдрөөс дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн боллоо. 

Одоогоор Өмнөговь аймагт 13,000 тун вакцин авчирсан. Дархлаажуулалтыг эхний ээлжид уртын болон богинын тээвэрт явж буй 4,000 жолоочийг бүрэн хамруулна. Мөн ээлж солигдоход вакин хийлгэж чадаагүй жолооч нараа хамруулахаар төлөвлөөд байна. Вакцины дараагийн тун 28 хоногийн дараа хийгдэнэ. Вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэх тул та бүхэн сайтар бодолцож, бүрэн хамрагдахыг хүсье" гэв.

Гашуунсухайт боомт орчмын дөрвөн цэгт дархлаажуулалтыг явуулах бөгөөд өнөөдөр 500 гаруй хүнд коронавирусний эсрэг вакцин хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн тус боомтод ойрын хугацаанд PCR шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулахаар болсон байна.

Лука Дончич 42 оноо авч Даллас Клипперсийг хожлоо
Лука Дончич 42 оноо авч Даллас Клипперсийг хожлоо
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...