Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолтой холбогдуулан үг хэллээ. Тэрбээр:
Одоогийн нөхцөл байдлаа Ж.Эрдэнэбат тайлбарлах болов уу гэж бодож байна. Ж.Эрдэнэбатын хувьд бага залуугаасаа аймгийн засаг дарга байсан. Сангийн сайд байсан, Монгол улсын Ерөнхий сайд байсан. Хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал дээр байсан учраас би ингэж хэлж байгаа юм. Одоогийн нөхцөл байдал шүүхээр шийдэгдээгүй тохиолдолд яаран сандран ингэж тангараг өргөх хэрэг байна уу. Тэртээ тэргүй энэ их хурлын талаас илүү хувь нь гэмт хэрэгтнүүд байгаа. УИХ-д орж ирж хамгаалагддаг. Энэ процесс маш эрчимтэй явж байгаа. Түрүүчийн 2016 оны их хурал ч мөн ийм байсан. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ж.Эрдэнэбат тангараг өргөхөө хүлээж болохгүй юу. Чи залуу хүн. Төрийн олон өндөр алба хашсан. Би ёс зүй яриад байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөж УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.