Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийг эдгэрснээс хойш 8 сарын дараа дахин дархлаажуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ. Тухайн иргэд вакциныхаа дараагийн тунг хэзээ хийлгэх вэ?

-Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс нь бүрэн дархлаа тогтоогүй байхад халдвар хамгааллын дэглэмээ сулруулсны улмаас халдвар авсан гэж үзэж байгаа. Тухайн иргэдэд коронавируст халдварын эсрэг зохих эмчилгээг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хийж буй.

Вакцины эхний тунг хийлгэснийхээ дараа халдвар авсан хүмүүст дараагийн тунг хийхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэдийг эмчилж, эдгэрснээс нь хойш найман сарын дараа дахин дархлаажуулалтад хамруулна. Эхний тунг ямар вакцин хийлгэснээс шалтгаалж дараагийн тунг хийсний дараа бүрэн дархлаа тогтоно.

-Зарим вакцины хоёр дахь тунг хийх хугацааг хойшлуулсан шалтгааныг тайлбарлахгүй юу?

-АстраЗенека вакцины давтан тунг 4-6 дахь долоо хоногт хийх заавар бий. Гэхдээ сүүлийн үед хийсэн судалгаагаар давтан тунгийн хийх хугацааг уртасгасан. 12 долоо хоногийн дараа давтан тунг хийх нь үр дүнтэй гэж судалгааны дүн гарсан. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг АстраЗенека вакцины хоёр дахь тунг найман долоо хоног хүртэл хойшлуулж, дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн давтан тунг хийхээр болсон.

Синафарм вакциныг манай улс гуравдугаар сарын 15-наас хийж эхэлсэн. Тэдгээр хүмүүсийн давтан тун нь яг сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хийгдэх юм.

-Манай улс БНХАУ-ын Сенофарм үйлдвэрийн вакциныг яг хэзээ эмийн бүртгэлдээ бүртгэсэн бэ?

-Манай улсын хийж байгаа вакцинуудаас зөвхөн АстраЗенека вакциныг ДЭМБ бүртгэсэн бөгөөд энэ сардаа багтаж БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг бүртгэх төлөвтэй байгааг хэлье.

ДЭМБ нь эрх зүйн зөвшөөрөл олгодог бус зөвлөдөг байгууллага. Харин манай улсын хувьд хуулийн дагуу Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр Pfizer, AstraZeneka болон Синофармийн Веросел, Спутник V зэрэг дөрвөн төрлийн вакциныг бүртгэж авсан.

БНХАУ-ын Синофарм вакциныг 2021 оны хоёрдугаар сарын сүүлд бүртгэсэн бөгөөд хамгийн сүүлд ОХУ-ын Эйрфармд үйлдвэрлэсэн Монос группийн оруулж ирэх гэж буй АстраЗенека вакциныг бүртгэсэн байна.

Статистик: 18-29 насны нийт эрчүүдийн 20 хүрэхгүй хувь нь цэргийн алба хаасан
Статистик: 18-29 насны нийт эрчүүдийн 20 хүрэхгүй хувь нь цэргийн алба хаасан
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц