Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэн 105 хүнийг галт тэргэнд түр тусгаарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Замын-Үүд боомтоор 02.11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирсэнийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

ОХУ-ын өмчлөлд байсан Баянзүрх дүүрэг дэхь 550 орон сууцыг монголчуудад өмчлүүлэхээр болжээ
ОХУ-ын өмчлөлд байсан Баянзүрх дүүрэг дэхь 550 орон сууцыг монголчуудад өмчлүүлэхээр болжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц