ОХУ-ын өмчлөлд байдаг 550 гаруй орон сууцанд амьдардаг өрх тухайн байраа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ 1980 оноос хойш үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн.
Ерөнхий сайд У. Хүрэлсүх ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр энэ асуудлаар санал солилцсон. Тэгвэл ОХУ-ын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг Монголын төрд шилжүүлэхээр болжээ. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлжээ.