Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт хийсэн РСR шинжилгээгээр 6 иргэний хариу эерэг гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрснээс хойш аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, хөдөлгөөнийг хязгаарлан шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.

Сэжигтэй тохиолдолтой ойрын хавьтлын 40 гаруй иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 6 хүний хариу эерэг гарсан. Сорьцыг Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт авч ирж PCR шинжилгээ хийхэд /2021.03.16/ 23 цаг 40 минутад 6 иргэний хариу эерэг гарчаа. Тус шинжилгээг дахин баталгаажуулахаар Орхон аймагт явуулсан байна. 

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний иж бүрэн аппарат суурилуулж, энэ сарын 16-нд ашиглалтад орсон. Энэхүү аппаратыг суурилуулснаар коронавирусний сэжигтэй тохиолдлын шинжилгээг цаг алдалгүй аймагтаа хийх  боломж бүрдэж, эхний шинжилгээг хийжээ. Тус аймаг эхний ээлжинд 3000 орчим хүнд шинжилгээ хийх урвалж, оношлуурын нөөцтэй байна.

 

 

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар

Ким Ё Жон
Ким Ё Жон "ширүүхэн" мэдэгдэл хийв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.