Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Ё Жон “ширүүхэн“ мэдэгдэл хийв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн Ким Ё Жон БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуультай холбогдуулан мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ БНСУ-тай байгуулсан цэргийн хэлэлцээрээс гарч, Сөүлтэй яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий байгууллагуудыг татан буулгана гэж сүрдүүлсэн байна. БНСУ, АНУ-ын хамтарсан сургуулийг гуравдугаар сарын 8-18-нд явуулна гэж өмнө нь мэдээлсэн юм. Энэ удаад сургуулилалтын цар хүрээг багасгаж, зөвхөн компьютерын симуляцийн хэлбэрээр команд-штабын хосолсон сургууль хийж байгаа ажээ. Цар хүрээг нь ийнхүү багасгасанд коронавирусний цар тахал нөлөөлснөөс гадна холбоотнууд Умард Солонгосоос авч болзошгүй хариу арга хэмжээг харгалзан үзсэн байна.

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам БНАСАУ-ыг "уян хатан, ухаалаг" хандана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Ким Ёо Жон иймэрхүү мэдэгдлийг "тэнэг, ихэмсэг утгагүй зүйл" гэж нэрлээд БНСУ-ын эрх баригчдыг  “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээжээ. Түүний тайлбарласнаар, өнөөг хүртэл БНАСАУ хамтарсан цэргийн сургуулилтыг л эсэргүүцэж байсан бөгөөд цар хүрээ, хэлбэрийн талаар нэг ч удаа дурдаж байгаагүй юм.

 

“Бид үүнийг нэг бус удаа мэдэгдэж байсны зэрэгцээ хүлээцтэй хандаж, түүгээр барахгүй боломж олгож байсан. Гэсэн хэдий ч БНСУ-ын эрх баригчид бүх үндэстнийхээ нүдний өмнө “халуун дулаан марш”-ийн оронд дахин “дайны марш”-ийг сонголоо” гэж Ким Ё Жон мэдэгдэлдээ дурджээ. Түүний мэдэгдлийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг нийтэлсэн байна.

ЦЕГ: Залилан хийсэн этгээдийг эрэн сурвалжилж байна
ЦЕГ: Залилан хийсэн этгээдийг эрэн сурвалжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.