Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН Хятадын коммунист намаас сонгуулийн санхүүжилт аваагүй, тийм яриа хэлэлцээр хийгээгүй гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд

АН-ын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрмаа :" АН болон Хятадын коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 11-р сард АН-ын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид хятадын коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Хятадын коммунист намын албаны хүмүүстэй уулзаж улс хоорондын найрсаг харилцаа болон Намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцсон. УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед АН-ын нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орнуудын улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаад сэв сууж болзошгүй гүтгэлэгийн шинж чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын коммунист намтай гагцхүү сайн хөршийн харилцаа, иж бүрэн  түншлэлийн хүрээнд намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтын талаар огтхон ч дурдаагүй, яриа хэлэлцээр хийгээгүй, цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна" гэлээ.

Энэхүү мэдэгдлийн дараа сэтгүүлчид асуултандаа хариулт авсан юм.

Айлчлал уулзалтын хүрээнд яригдсан гол асуудал нь юу байсан бэ? Айлчлалын үр дүн?

-БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Коммунист намтай манай улстөрийн гол хүчнүүд байнга харилцдаг. АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө яригдаж хийгдсэн айлчлал байсан. БНХАУ-ын 70 жилийн ойг тохиолдуулан хийсэн бөгөөд айлчлалаар сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улстөрийн намуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр ярилцаж, хамтран хэрэгжүүлж болох ажлуудаа ярилцсан. Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Хятад Улсын хөгжилтэй танилцуулах, аялуулах талаар ярилцсан.

АН БНХАУ-ын Коммунист намаас ямар нэгэн санхүүжилт авч байсан уу?

-Энэ нь хуулиараа хориотой. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Харин манай намын гишүүн Ж.Амарсанаа эмч БНХАУ-д туслая гэдэг санаачилгыг гаргасан. Энэ нь АН-ын шийдвэр байгаагүй.

Хотын дарга С.Амарсайхан Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа
Хотын дарга С.Амарсайхан Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа
 
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.