2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгохоор болсон билээ. Эхний улирлын НӨАТ-ын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн бүртгэлтэй данс руу шилжих аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр буюу нэгдүгээр улирлын буцаан олголтыг тус оны дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож байхаар журамласан байна.
Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй.