Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Хятад, Япон зэрэг улсад шинж тэмдэг илрээгүй халдвар батлагдсан тохиолдлууд гарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

ЭМЯ-аас цаг үеийн коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материал гарлаа.
Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан.
Дэлхий дахинд амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна.Онцгой байдлын комисс цэргийн хувцасны үйлдвэрүүдийг маск үйлдвэрлэх нөхцлөөр хангаж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа: "Сүүлийн үед АНУ, Сингапур, Франц, Герман, Тайланд,  Өмнөд Солонгос зэрэг улсад  халдвар авсан тохиолдлууд нь Хятад улсад зорчсон түүхгүй байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс гадна Хятад, Япон, Саудын Араб зэрэг улсад шинж тэмдэг илрээгүй халдвар батлагдсан тохиолдлууд гараад байна.  Эмнэлэгийн халдвар хамгааллын ажлыг үнэлэх, зохион байгуулах 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн ажилтдад танхимын болон онлойн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. ДЭМБ-аас эмнэлэгийн халдварын хяналт сэргийлэлт ложистик, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчирахаар ярилцаж байна. Энэ долоо хоногт нэмэлтээр 3000 оношлуур ирнэ. Ингэхээр улирлын томуу болон уушгины хатгалгаатай хүмүүст идэвхитэй тандалт хийх зорилгоор шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөж байна.” гэв.

СТАТИСТИК: Нийт өрхийн 64.0 хувь нь цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвтэй байна
СТАТИСТИК: Нийт өрхийн 64.0 хувь нь цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвтэй байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц