Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөхийн тулд 24 цагт 94 сая төгрөг цуглуулж чадлаа

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 54 секунд

Ардчилсан намын даргын сунгаанд оролцох бүртгэлийг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тэгвэл тус намын Дотоод сонгуулийн хороонд Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь,  хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нар бүртгүүлсэн билээ. 

Өчигдөр нэр дэвшигчдэд Дотоод сонгуулийн хорооноос даргын сунгааны зардлыг хуваан төлөх үүрэг өгсөн байна. Ингэхдээ нэг нэр дэвшигч 93 сая төгрөг тушаах үүрэг өгсөн байна. Нэр дэвшигч Ц.Оюунгэрэл энэ талаар сошиалд мэдээлж, дэмжигчдээсээ тусламж хүссэн. Түүнийг АН-ын дарга болгохыг хүсдэг хүмүүс 24 цагийн дотор 94 сая төгрөг хандивлажээ. 

Ц.Оюунгэрэл "БАЯРЛАЛАА. Нийт 780 хувь хүн, ААН-ээс 94,953,408 төгрөг цугласан байна. Хандивын 24 цагийн аянг зогсоож байна" хэмээн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна. Тэрбээр намын дарга болвол улс төрийн өндөр өртөгийг хямдруулна хэмээн дэмжигчиддээ амлаад буй. Мөн Дотоод сонгуулийн хороонд зардлын зарцуулалтыг тайлагнах хүсэлтээ албан бичгээр өгсөн байна. Ямартаа ч АН-ын даргын сунгаанд орох визийг нь түүний дэмжигчид түүнд өглөө. 

Намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчид сурталчилгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан намын гишүүддээ хүргэх бөгөөд гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгоно хэмээн мэдээлсэн. 

Өрх бүрийг моджуулах аяныг НҮБ-тай хамтарч хэрэгжүүлнэ
Өрх бүрийг моджуулах аяныг НҮБ-тай хамтарч хэрэгжүүлнэ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.