Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд жижиглэн худалдааны борлуулалт буурчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Японы жижиглэн худалдааны борлуулалтын хэмжээ сүүлийн дөрөв гаруй жилийн хугацаанд бүртгэгдээгүй сул үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын Худалдааны яамнаас пүрэв гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ.

Японы Засгийн газар огцом өссөн нийгмийн хамгааллын зардлыг зохицуулахын тулд өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэглээний татварыг 8-аас 10 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Урьд нь хоёр удаа хойшлуулж байсан татварыг өсгөх шийдвэр эдийн засгийн өсөлтөд нөлөөж магадгүй хэмээн ажиглагчид анхааруулж байжээ.

Өнгөрсөн 10 дугаар сард жижиглэн худалдааны борлуулалтын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар буурсныг автомашин болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн эрэлт буурсантай холбон тайлбарлажээ. Худалдааны яамны тайланд дурдсанаар, их дэлгүүрийн борлуулалт ихээхэн буурсан байна.

Түүнчлэн зарим ажиглагчийн үзэж буйгаар жижиглэн худалдааны борлуулалт буурсан нь Японы төв болон зүүн нутаг хүчтэй хар салхинд нэрвэгдэж, цаг уурын нөхцөл муудсантай мөн холбоотой ажээ.

Мах боловсруулах үйлдвэртэй болсноор малчдын орлого нэмэгдэнэ
Мах боловсруулах үйлдвэртэй болсноор малчдын орлого нэмэгдэнэ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.