АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эдийн засгийг 1,9 их наяд доллараар дэмжих тухай хуулийн төслийг сенат батласанд баяр хүргээд Америкийн өрхийн аж ахуйн 85 хувь мөнгөний чех хүлээн авна гэж амлав.
АНУ-ын Сенат эдийн засгийг дэмжихэд 1,9 их наяд доллар гаргах багц арга хэмжээг дэмжсэн юм. АНУ-ын лидер тэмдэглэхдээ, коронавирусний цар тахал хагас сая америкчуудыг хөнөөж, 400 мянган бизнесийг хаалгаж, олон сая хүнийг ажилгүй болголоо гэжээ.
Шинээр гаргаж байгаа мөнгө вакцины үйлдвэрлэлийг өргөтгөж, вакцинжуулалтыг нэмэгдүүлнэ гэж Байден хэлэв.
“Гар дээр очих чек илгээх ажлыг энэ сард эхлэнэ... Америкийн гэрийн аж ахуйн 85 хувь хүн тус бүртээ 1400 долларын нөхвөрийг авна” гэж тэр амлав. Тухайлбал, хоёр хүүхэдтэй жилдээ 100 мянга хүрэхгүй долларын ашиг орлоготой дундаж америк айл нийтдээ 5,6 мянган доллар авахаар болж байна.