Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тамир: Цаг аваагүй иргэд дараалалд зогсож, ачаалал үүсгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээрх шинжилгээний цэгт цаг аваагүй иргэд очин, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсчээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир: "Шинжилгээ өгөхөөр дараалалд зогсож байгаа иргэдийн цагийг цагдаагийн алба хаагч нар шалгаж байгаа юм. Гэтэл цаг аваагүй иргэд дараалалд зогсож, бөөгнөрөл үүсгэн, иргэдийг бухимдуулсан асуудал үүссэн.

Ер нь цаг аваагүй иргэд дараалалд зогсож, ачаалал үүсгэж байна. Бид цаг аваагүй иргэдэд үйлчлэхгүй гэдгээ байнга хэлж байгаа. Гэтэл цаггүй иргэд зовлон тоочдог, яаралтай хөдөө явах гэсэн юм гэдэг. Тэр бухимдлаа иргэд эмч, цагдаагийн алба хаагч руу гаргаж байна.

48 дугаар сургууль дээр цагдаа нар цаггүй иргэдийг оруулахгүй гэсэн. Цаг аваагүй 20 орчим иргэн шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Одоо нөхцөл байдал хэвийн, шинжилгээний цэгүүд шинжилгээгээ авч байгаа" гэв.

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хэдий бүх нийтийн амралтын өдөр ч эмч, эмнэлгийн ажилтнууд дотроо зохион байгуулалтад орж, иргэдээс шинжилгээ авсаар байгаа юм.

Иймд иргэдийг цагдаагийн алба хаагч, эмч, эмнэлгийн ажилтны шаардлагыг биелүүлэн, цаг авч, соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нар COVID-19-ийн нөхцөл байдлаас тоглолтоо цуцалжээ
Дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нар COVID-19-ийн нөхцөл байдлаас тоглолтоо цуцалжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд