Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 86 дугаарт жагсав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 34 секунд

АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй “Heritage foundation” судалгааны байгууллагаас гаргасан “Эдийн засгийн эрх чөлөөний индекс-2021”-д Монгол Улс 86 дугаарт жагсаж, эдийн засгийн хувьд “дундаж эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтсан байна. 

“Heritage foundation” байгууллага нь 1995 оноос хойш дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдлыг хууль ёсыг удирдлага болгодог байдал, төсвийн тэлэлт, тогтмол үр ашиг болон нээлттэй зах зээл гэсэн үндсэн дөрвөн шалгуураар үнэлж, эдийн засгийн эрх чөлөөгөөр нь “бүрэн эрх чөлөөтэй” /80-100 оноо/, харьцангуй эрх чөлөөтэй /70-79.9 оноо/, “дундаж эрх чөлөөтэй” /60-69.9 оноо/, “бараг эрх чөлөөгүй” /50-59.9 оноо/ болон “бүрэн эрх чөлөөгүй” /0-49,9 оноо/ гэсэн таван ангилалд хуваасаар иржээ.

Монгол Улсын хувьд эдийн засгийн эрх чөлөөгөөр 100 онооноос 62.4 оноо авсан байна. Энэ нь өмнөх оныхоос 6.5 оноогоор ахисан үзүүлэлт бөгөөд юуны түрүүнд санхүүгийн байдал сайжирсантай холбоотой гэнэ. Монгол Улс уг судалгаанд хамрагдсан Ази-Номхон далайн бүс нутгийн 40 улс дотроос 14 дүгээрт бичигдсэн байна.

Энэ жил Засгийн газрууд эдийн засгийн бодлогод бүрэн хяналт тавьдаг хараат бус улс орнуудад л эдийн засгийн эрх чөлөөг хэмжсэн учраас Хонконг, Макаог индекст хамруулаагүй байна.

“Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй” ангилалд  багтсан улс орнуудыг Сингапур тэргүүллээ. Тус улс 100 онооноос 89.7 оноо авч, хоёр дахь жилдээ нэгдүгээрт жагсаж байна. Жагсаалтын эхний гуравт Шинэ Зеланд /83.9 оноо/, Австрали /82.4 оноо/ оржээ. Швейцар, Ирланд мөн эхний тавд багтсан байна. 

АНУ-ын хувьд 74.8 онооны үзүүлэлтээр 20 дугаарт жагсаж, “харьцангуй эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтсан байна. ОХУ 61.5 оноо авснаар 92 дугаарт жагссан бол эх газрын Хятад 178 улс орон, нутаг дэвсгэрийг хамруулсан уг индекст 107 дугаарт орж, “бараг эрх чөлөөгүй” улс орнуудын ангилалд оржээ.  

Жагсаалтыг сүүлийг Куба, Венесуэл, БНАСАУ мушгисан байна.

Европын сургуулиуд охидод машины дугуй солих хичээл орж эхэлжээ
Европын сургуулиуд охидод машины дугуй солих хичээл орж эхэлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.