Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж хэвийн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Засгийн газраас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэхээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын дүнд улсын хэмжээнд хангамж тогтвортой байхыг ХХААХҮЯ мэдээллээ.

Нийслэл хот болон аймгуудаас энэ сарын 2-нд авсан судалгаагаар, улсын хэмжээнд 19,9 мянган тн малын мах, 172,9 мянган тн гурил, 1,4 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 14,3 мянган тн төрөл бүрийн будааны нөөцтэй байна.

Үүнээс гадна 1,7 мянган тн хуурай сүү, 1,5 сая ширхэг өндөг, 4,2 мянган тн ургамлын тос, 64,5 мянган тн төмс, 29,9 мянган тн хүнсний ногоо, 2,6 мянган тн элсэн чихэр, 1,1 мянган тн давс нөөцөнд байгаа.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, энэ сард 3,8 мянган тн цагаан будаа, 6,7 мянган тн элсэн чихэр, 120 тн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байгаа аж. Одоогоор 3,2 мянган тн цагаан будаа, 1,1 мянган тн ургамлын тос ачигджээ.

АНЭУ-д вакцин хийлгэсэн Испанийн гүнж нарыг шүүмжлэв
АНЭУ-д вакцин хийлгэсэн Испанийн гүнж нарыг шүүмжлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд