Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ганхуяг: Байгууллагад нь итгэж байгаа бол “Ард“ койнд итгэж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Сүүлийн үед Ард койны үнэ өсөж, буурахтай зэрэгцэн олон иргэд “Ард” койн хөөс үү, хуулийн зохицуулалтгүй орчинд мөнгө угаалт явагдаж байна уу хэмээн хардах болсон. Тэгвэл энэ талаар “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

Хөөс гэдгээр хоосон орон зайг хэлээд байдаг. Мөнгө гэдэг ойлголт өөрөө хүмүүсийн итгэлцэл дээр тогтдог. Хүмүүс мөнгийг хадгалах, дамжуулах бүх үйл ажиллагааг итгэлцэл дээр тогтож хийдэг. Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх яриа, лекцийг би маш олон удаа хийсэн. Хөрсөө сайн бэлдсэн гэсэн үг. Энэ бол нэг хоногийн дотор бий болсон төсөл биш.

Ард койныг Ард санхүүгийн нэгдэл-ийн үйл ажиллааны орлого болон хөрөнгөөр баталгаажсан гэж ойлгож болно. Тэгэхээр хөөс биш. Учир нь ард койноор хүн бүхэн Ард шопоос худалдан авалт хийж болно. Хүмүүс Номин-гийн урамшуулал, “U point” оноонд итгэдэг шиг цаадах  байгууллагад нь итгэж байгаа бол "Ард" койнд итгэж болно.

Мөн бусдаас ялгаатай нь блокчэйнд хийсэнд байгаа юм. Ард койны хувьд үүлэн дээр явж байгаа бүртгэлийн журнал гэсэн үг. Би блокчэйний тухай дөрвөн жилийн өмнө маш товчхон ойлгомжтой тайлбарласан Цахим алт нэртэй номоо гаргасан. Энэ жил дахиад хэвлэгдсэн байгаа. Түүнийг уншаарай гэж зөвлөмөөр байнахэмээХ тайлбарыг өглөө.

Г.Буяндорж: УЕП тавьсан шаардлагыг маань биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлана
Г.Буяндорж: УЕП тавьсан шаардлагыг маань биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд