Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Буяндорж: УЕП тавьсан шаардлагыг маань биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 24 секунд

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн гэр бүл өнөөдөр /2021.03.03/ Үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийлээ.

-16 УДААГИЙН ШҮҮХ ХУРЛААР ШҮҮГДЭЖ, 409 ХОНОГ ХОРИГДОЖ, 25 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ЭД ХӨРӨНГӨӨ АЛДСАН-

Тэрбээр, “Манай гэр бүл Монгол улсад анх удаа гэр бүлээрээ хэвлэлийн хурал хийж байна. Энэхүү шийдвэрийг гаргах амаргүй, хүнд байлаа. Гэр бүлийнхээ хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг дэнчин тавьж, эрсдэлд оруулан мэдэгдэл хийж байгааг та бүхэн ойлгоорой.

2011 оноос хойш Монголын  прокурорын байгууллага шударга бусын хонгил гэгчийг албан ёсоор үүсгэн байгуулсан. Түүнд холбогдсон прокуроруудын үйл ажиллагаатай холбоотой ноцтой мэдээлэл, баримтыг дурдаж байна. 2011 оноос хойш БНХАУ-ын иргэн Шань Дун Шен гэдэг хүний өргөдөл гомдлоор Иргэн Г.Буяндорж намайг болон миний ах дүү нарын 5 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Энэ хүнийг 2014 онд Монгол Улсын хилээр Замын-Үүдийн боомтоор гарсан бүртгэл байна. Шань дун шенийг БНХАУ-д ажиллаж, амьдарч байхад миний бие 461-р ангид цагдан хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, 409 хоног хоригдож, 25 тэрбум төгрөгний эд хөрөнгөө алдсан. Энэ хүн одоо ч БНХАУ-д амьдарч байна. Давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болж хамгийн сүүлчийн шүүх хурал 2019 оны дөрөвдүгээр сард болж Монгол Улсын дээд шүүхээс “энэ хэргийн хохирогч нь Шань Дун Шен гэх БНХАУ-ын иргэн биш байна” гэж дүгнэсэн. БНХАУ-ын захиалгаар явсан прокуроруудын шийдвэр дээд шүүх дээр очоод унасан. Үүний цаана 4-5 прокурор яригдана. Үүнийг шалгуулахаар Монгол Улсын прокурорын ёс зүйн хороонд хандан гомдол гаргаж байна.

2020 оны дөрөвдүгээр сард улсын хил хаалттай байсан үеэр БНХАУ-ын иргэн Шань Дун Шен Монгол Улсад орж ирсэн. Энэ асуудлыг нарийвчлан шалгах ёстой. 2014-2020 онд БНХАУ-д амьдарё байхдаа монголын прокуроруудыг утсаар удирдаж, эзэнгүй нэргүй хэргийг надад тохож, хорьж шалгаж байсан нь дээд шүүхээр тогтоогдсон.  

Шань Дун Шень гэдэг хүн Монгол Улсад 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан, нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан гэх 65 хуудас материалыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Энэ бол ардчилсан монгол улсад байж боломгүй ноцтой асуудал.

Энэ хүрээнд би УЕП Б.Жаргалсайханд гурван шаардлага хүргүүлж байна. Энэ шаардлагуудад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлана” гэв.

МУГЖ дуучин Т.Ариунаа

-ЯРГАЛАЛ МОНГОЛД ҮНЭХЭЭР ГААРСАН БАЙНА.-

Түүний эхнэр, МУГЖ Т.Ариунаа: “Өнгөрсөн жилүүдэд эр нөхөр минь, түүний ард гэр бүл минь хэрхэн гүтгэгдэн, доромжлуулж байсныг тайлбарлах гэж эхнэр хүний хувиар өнөөдөр ярь байна.

Нөхөр минь 2011 оноос хойш хуулийн байгууллагын буруутай шийдвэрээс болж 5 удаа 409 хоног цагдан хоригдож, эрүү шүүлтэд орж явна. Ардах гэр бүл, үр хүүхэд нь айдас хүйдэст автаж, яаж зовдгийг энэ бүхнийг туулсан хүн ойлгоно.

Яргалал Монголд үнэхээр гаарсан байна. миний ханьд тулгаж буй хилс хэргийг шударгаар шийдэж өгнө гэдэгт би иргэн хүний хувиар итгэдэг. Монгол төрийн дор хамгаалагдаж байгаа луйварчид, хулгайчдаас хэзээ салах вэ. Эднээс салаагүй цагт хөгжлийн тухай яриад ч хэрэггүй гэдгийг ханиа харж сууж байсан энэ 10 жил мэдэрсэн” гэлээ.

 

 

Тайландад вакцин хийлгэсэн жуулчдад хилээ нээх аяныг эхлүүлэв
Тайландад вакцин хийлгэсэн жуулчдад хилээ нээх аяныг эхлүүлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.