Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ын цахим бүртгэл орон даяар эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд


2020 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ийн цахим бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэллээ.

Шалгуулагч нь https://eyesh.eec.mn/ веб хуудсаар дамжуулан дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бүртгүүлэх боломжтой. Шалгалтад 2020 онд ЕБС төгсөж буй төгсөгчдөөс гадна Монголын их дээд сургуулиудад элсэх хүсэлтэй хүн бүрт нээлттэйг онцлов.

Мөн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл эхэлж байгаа бөгөөд гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус шалгалт нь гуравдугаар сарын 28-нд зохион байгуулагдана.

Шалгуулагч нь 2020 онд ЕБС-иа төгсөж байгаа бол Монгол хэл бичгийн эхний шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй. Бүртгэлийг БСШУСЯ-ны Боловсролын мэдээллийн системийг ашиглан бүртгэх ажээ.

Энэ хичээлийн жилд улс орон даяар 50 шалгалтын байранд зохион байгуулна. Мөн энэ жилээс эхлэн царай таних технологийг нэвтрүүлж буйг онцлоод өөрийн царай тод гарсан зургийг бүртгүүлэхдээ ашиглахыг санууллаа. Харин Элсэлтийн Ерөнхий шалгалт зургадугаар сард зохион байгуулагдах бөгөөд 32 мянга орчим шалгуулагч шалгуулах тооцоо гарчээ.

Шалгалтын журмын өөрчлөлтөөр их, дээд сургуулиудад элсэгч нь заавал хоёроос доошгүй хичээлээр шалгалт өгсөн байх ёстой болжээ.

Шалгуулагч нь арван хичээлээс хэдэн ч хичээл сонгож шалгалт өгөх боломжтойг БҮТ-өөс сануулав. 


Хяналт шалгалтад 109 байгууллагыг хамруулж, 728 зөрчлийг илрүүлэв
Хяналт шалгалтад 109 байгууллагыг хамруулж, 728 зөрчлийг илрүүлэв
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц