Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хяналт шалгалтад 109 байгууллагыг хамруулж, 728 зөрчлийг илрүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг  хийлээ.

Шалгалтаар нийт 109  байгууллагыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 728 зөрчил илрүүлж, 118 зөрчил буюу 16.2 хувийг газар дээр нь арилгуулсан.

Бусад 610 зөрчил буюу 83.8 хувийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 69, мэдэгдэл 29, танилцуулга 2-ийг тус тус бичиж, байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Угаарын хийд хордож 3 настай хүүхэд нас баржээ
Угаарын хийд хордож 3 настай хүүхэд нас баржээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.