Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угаарын хийд хордож 3 настай хүүхэд нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрсөн  баасан гарагийн /2020.02.07/ 21.58 минутад иргэнээс угаарын хийд хордсон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход гурван настай эмэгтэй хүүхэд нас барсан. Зургаан настай хүүхэд угаартсан байдалтай байсан тул сэхээн амьдруулах тасагт шилжүүлж эцэг эхийг хордлогын төвд хүргүүлсэн. Эдгээр иргэний биеийн байдал тогтворжсон. Шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулахад уг айл шахмал түлшийг их хэмжээгээр зууханд хийсэн, яндангийн сойлтыг хаасан, үнс их хэмжээгээр дүүрсэн байсныг тогтоон ажилласан. Улмаар угаарын хийн хордлогоор хүүхэд нас барсан гэдэг нь тогтоогдсон" гэлээ.

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Брэд Питт
Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Брэд Питт
 
ХӨЛБӨМБӨГ ТОГЛОГЧДЫН ХОЛБОО: Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг хэвийн явж буй мэтээр олон нийтийг төөрөгдүүлж буй тул ЦЕГ-т гомдол гаргана