Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан “Ид шидийн орон-2”-ын үйл ажиллагааг дэмжин ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн үйл ажиллагааг өөрт олгогдсон эрх, үүргийн хүрээнд дэмжин ажиллана гэжээ. С.Амарсайхан өчигдөр "Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй "Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочлох үеэрээ ийнхүү хэлсэн байна. 

"Лантуун дохио" ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн.

Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.

Харин энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө ийнхүү хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа, цаашид ч хийх зүйл их байгааг "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэлсэн байна.

Ч.Ганжавхлан “Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хандив тусламж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан хувийн хэвшлийн байгуулагууд, тухайлбал “Инержи ресурс”, “Дашваанжил-газ”, “Deutsche Welle” олон байгууллагууд дэмжлэг үзүүлсэн. Мөн гадаадад суугаа монголчуудаас хандив ирүүлсний дээр Увс аймгийн нэгэн эмээ бидэнд 5 шуудай боорцог бэлтгэж явуулсан нь маш их урам өгсөн. Тийнхүү зургаан сарын дотор нэг тэрбум 21 сая төгрөг цугларч 2 байшинд 14 байгууламжийг олон нийтийн оролцоо тусламж дэмжлэгээр богино хугацаанд барьж байгууллаа. Мөн манай сайн дурын ажилтнууд, оюутнууд, эцэг эхчүүд фэйсбүүкээр мэдээлэл сонсоод  ямар ч цалин хөлсгүйгээр, хариу нэхэлгүйгээр бидэнд туслаж ажилласан. Одоо ч мөн ажилласаар л байна” гэжээ.

"Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хүүхэд ая тухтай орчинд ном унших, сургалт дугуйланд хамрагдах, олон төрлийн тоглоомоор тоглох гэх зэрэг бүхий л таатай орчин нэг дор бүрдсэн байна.

А.Баярцэцэг Флоренцийн наадмаас
А.Баярцэцэг Флоренцийн наадмаас "Шилдэг жүжигчин" шагнал хүртлээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц