Энэ киноны зураг авалтын өмнөхөн хамгийн дотно, хайртай хүмүүсээ ар араас нь алдсан, амьдралын маань хамгийн гунигтай үеийн нэг байсан. Гэвч аав, ээж, эмээ, өвөөгийн маань нутаг Говь-Алтайн "Ээж хайрхан" гэж сайхан уулын ар өвөрт үйлд явдал нь өрнөсөн уран бүтээл намайг хүн болгосон, бас жүжигчин болгосон. Олон улсын кино наадамд анх удаа оролцож, Монголын минь тэнгэр хангай ивээж, надаас хавь илүү, туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн олон уран бүтээлч, жүжигчдийнхээ тус дэмээр бүтсэн дүр маань Монголынхоо нэрийг гаргалаа. Монголын кино урлаг мандтугай" гэж шагнал авахдаа Б.Баярцэцэг хэлсэн байна.
Энэ киног Т.Алтантуяа найруулан 2019 онд дэлгэцэнд гаргасан юм. Гол дүрд А.Баярцэцэг МУСТА жүжигчин С.Болд-Эрдэнийн хамт тоглосон байна.