Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашин шатсан тохиолдлууд бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нд гал түймрийн найман дуудлага ирсэний хоёр нь нийслэлд бол зургаа нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс гурав нь машин шатсан дуудлага байжээ. Эдгээрийг дурдвал:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 18:45 цагт хүлээн авч 18:49 цагт очиход нэр бүхий иргэний жолоодож явсан “УАЗ Фургон” автомашины хөдөлгүүрийн хэсэг, бүхээг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн “Баргилт” гэдэг газар нэр бүхий иргэний “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины дөрвөн дугуй шатаж байсныг 18 минут ажиллаж аюулгүй болгов.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багийн “Морин толгой” гэдэг газар Гучин-Ус сумаас Арвайхээр сумын чиглэлд нэр бүхий иргэний жолоодож явсан “Тоёота Приус 20” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж тус, тус унтраажээ.

Түүнчлэн дулаан дамжуулах шугамын худагт хүн нас барсан осол гарсан байна. Энэ талаар ОБЕГ "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт хүн нас барсан байна. Цогцсыг гаргуулах хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 03.01-ний 15:05 цагт хүлээн авсан. Аврах анги-105-ын алба хаагчид 8 км замыг туулан 15:18 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулаан дамжуулах шугамын 663 дугаар худгаас нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 63 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлж өгсөн" тухай хоногийн мэдээндээ бүртгэсэн байна.

Б.Бямбадорж: Улаанбаатараас орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна
Б.Бямбадорж: Улаанбаатараас орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.