Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: МАН, МАХН нэгдэж болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 26 секунд
УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Гол Дүр” ярилцлагын нэвтрүүлэгт орж, цаг үеийн асуудлаар болон улс төрийн халуун яриа өрнүүлжээ. Энэ ярилцлагаас онцлох 13 эшлэлийг хүргэж байна.

  1. Коронавирусний вакцин хараахан хийлгээгүй байгаа. Цаг уурын нөхцөл байдал арай илүү ойрхон болохоор ОХУ-ын эсвэл БНХАУ-ын аль нэгнийх нь үйлдвэрлэсэн вакциныг хийлгэнэ.
  2. Дээр үед бакалаврын зэрэг хамгаалалгүй доктор болж болдог байсан. Одоо хуулийг би сайн мэдэхгүй. Миний сурч байсан их сургуулиудын диплом дээр төгссөн гэсэн тэмдэглэгээ, дипломын дугаар байхгүй. Тэр үед аль нэгийг нь төгсчихгүй яав даа гэсэн харамсал бол бий.
  3. Би буддын шашин шүтдэг. Нарийн ярьвал мөнх тэнгэрээ шүтнэ. Фэнг-шүйг одоо ч гэсэн хүндэлдэг. Англиар бол ажиглалтын ухаан юм.
  4. Хүн бүр амиа бодож болохгүй. Улс төрийн тэмцэл удаан үргэлжилдэг гэж бодоогүй. Болохгүй байгаа зүйлийг 7-14 хоногийн дотор хэлж залруулаад буцаад хэвийн амьдралдаа орно гэж бодсон. УИХ-ын гишүүн болно гэдэг их хүнд даваа.
  5. Намайг шатаарай гэхэд шатдаг хүн гэж хаа байхав дээ. Хоёр нам улс төрийн зодоондоо хүн шатааж тоглоом хийх гэж байгаад тэр нь шоглоом болчихлоо. Хүний амиар улс төр хийж байна. “Үүнийгээ боль” гэж эрх баригчдад анхааруулж хэлье. Холбогдох баримт материалууд мэдээллээ нягтлуулахаар хууль хүчний байгууллагад өгнө.
  6. Улс төрд зүтгэхийг хүсч байгаа ирээдүйтэй залуучуудад дэм болох юм сан гэж ХҮН-ыг байгуулж байсан. Бидэнд үл ойлголцол байсан. Тэдэнд хадган дээр тамга, гэрчилгээг нь тавьж өгөөд ХҮН-аас гарсан.
  7. Би Монгол Улсын ерөнхийлөгч болж Монголыг аварна гэдэг мөрөөдлөө ард түмэндээ олон жилийн өмнө хэлсэн.
  8. Эх орончдын өдөр бол Монголчуудын баяр. Ганцхан би бид тэмдэглэнэ гэж болохгүй. МАН-ын ач буянаар монгол өнөөдөр “Рио-Тинто”-ийн санхүүгийн хүлээсэн орчихсон байна. “Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” гэсэн Монголыг тэр чигээр нь ажилтай, орлоготой байлгах боломжтой ордуудыг хэдхэн гэр бүл идэж, ууж байгаа.
  9. МАХН-ын дарга МАН-тай нэгдэхийг гишүүдээсээ асууж байж нэгдэнэ гэж хэлээгүй, хоёр нам нэгдэх нэгдэхгүйг гишүүдээсээ асууж байж шийднэ гэсэн. Би энэ намын дэд дарга, мөн намын гишүүний хувьд нэгдэж болно гэсэн байр суурьтай байна. Гэхдээ тэд бидэн дээр ирж нэгдэх ёстой болохоос биш бид очих ёсгүй. Бид баялгийг нийтийн өмч болгоё гэсэн туган дор нийлсэн. Тэд монголын ард түмнээс луйвар хийсэн луйварчдын бүлгэм байгаа. Тэднийгээ хөөчихөөд бидэнтэй нийлэх тухайгаа ярьж байна гэж ойлгосон.
  10. Сонгуулиар бидэнд мөнгө байгаагүй. Хүн бүрээс мөнгө гуйж байсан. Миний итгэдэг найз солонгос хүн дагуулаад 50 сая вон барьж, манай гэрт орж ирсэн. Миний давуу тал олон жил ярьсан юмаа ярьж байгаа. Шинэ зүйл яриагүй. Баялгийн эх оронч үзлээ ярина. Би ерөнхийлөгч болмоор байгаагаа хэнээс ч нуудаггүй.
  11. 2020 оны УИХ-ын сонгуульд 300 гаруй сая төгрөг зарцуулсан. Нэр дэвшигчид 1-2 тэрбум төгрөг зарцуулдаг. Би хоёр туслахтай. Хувийн жолоочгүй. УИХ-ын гишүүний тусгай хангамжид томилолтын мөнгө, утасны мөнгө, хэвлэлийн мөнгө өгдөг.
  12. 2020 оны арванхоёрдугаар сарын дунд үеэр “Оюутолгой” дээр нааштай үр дүн гарч байгаа шүүх дээр монголчууд ялахаар боллоо гэдэг асуудал гишүүдийн дунд яригдаж эхэлсэн. Нэг сар дөнгөж гарангуут У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр урвачихлаа. С.Батболдоос даалгавар авсан юм уу яасан юм гэдэг яриа гарав. Арванхоёрдугаар сарын 11-нд Ерөнхий сайдаас “Оюутолгой” дээр ялалт байгуулах тухай асуулга асуусан. Хариулт өгөлгүй нэгдүгээр сарын 11-ний өдөр хүргэж, хугацаа хэтрүүлсэн учраас огцруулах хүсэлт цэцэд өгсөн
  13. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхийлөгч 10-аад гишүүнтэй уулзмаар байна гээд нууцын гарын үсэг зуруулаад уулзсан. Уулзалт дээр “Нью-Йорк” Лондонгийн шүүх дээр болж байгаа монголын бялгийг гэрээ хийхдээ авилга авсан талаар баримтуудтай танилцсан. УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол өлсгөлөн зарлана гэхэд нэгдүгээр сарын 22-ны чуулганаар хэлэлцүүлэхгүй гэж шийдвэрлэсэн. Анх удаа ҮАБЗ хамтарч ажилласан. Гэвч МАН-ын хүмүүс урвасан.

 

 

 

Дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн шалгаж эхэлжээ
Дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн шалгаж эхэлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.