Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу дуучин Т.Дэлгэрмөрөнд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйлчлэлээр зөрчлийн хэрэгт нээн шалгаж эхэлжээ.
Дуучин Т.Дэлгэрмөрөн нь өчигдөр өөрийнхөө фэйсбүүк хаягаараа гэр бүлийн хэрүүл маргаанаа шууд дамжуулсан бөгөөд “Уг шууд дамжуулалтын үеэр түүнтэй хамтран амьдрагч А болон гэрийн үйлчлэгч нар нь чи гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг биз дээ. Миний цээжин тус газарт цохисон биз дээ” хэмээн хэлсний дагуу иргэдээс дээрх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна.