Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“В767-300ER” агаарын хөлгийн түрээсийн хугацаа дуусжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК-ийн EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300ER агаарын хөлгийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “PEMBROKE AIRCRAFT LEASING” түрээсийн компаниас түрээслэн авч 2016 оны зургаадугаар сараас нислэгт ашиглаж байжээ.

Мөнх хааны нэрээр овоглосон агаарын хөлгийн 5 жилийн түрээсийн гэрээ дуусаж, "МИАТ" ТӨХК-ийн багш нисгэгч Ц.Ганбаатар, агаарын хөлгийн дарга П.Баатар, 2 дугаар нисгэгч С.Өнөбилэг нар тус хөлгийг жолоодон олон улсын Буянт-Ухаа нисэх буудлаас хөөрч АНУ-ын Аризоны мужийн Phoenix Goodyear нисэх буудалд амжилттай газардсан байна. В767-300ER агаарын хөлөг түрээсийн хугацаанд нийт 1390 аяллаар 560,498 зорчигч, 7878 тн ачаа тээвэрлэн нийт 10621 блок цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.

СУРВАЛЖИЛГА: Ид шидийн орон автобустай боллоо
СУРВАЛЖИЛГА: Ид шидийн орон автобустай боллоо
 
“Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
“Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.