АНУ-ын армид энэ баасан гарагаас эхлэн эмэгтэй алба хаагчдад хамааралтай шинэ дүрэм журам нэвтэрчээ. Америкийн армид эмэгтэйчүүдийн оролцоо нөлөө маш их байдаг. Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг армитай АНУ-ын арми эгнээндээ 127 мянган эмэгтэй алба хаагчидтай. Тэгвэл тэдэнд зориулсан шинэ дүрэм журам үйлчилж эхэлжээ.
Америкийн армид алба хааж байгаа эмэгтэй алба хаагчдад өмнө нь заавал богино үсний тайралтай байхыг, хэрвээ ургавал заавал боож, шуух ёстой гэсэн дүрэм үйлчилж байсан юм. Түүнчлэн үүрэг гүйцэтгэх үед нүүрээ будаж, гоёж гангалахыг нь зөвшөөрдөггүй байжээ. Тэгвэл энэ хууль дүрэм өөрчлөгдөж, одооноос эхлэн үсээ ургуулж, нүүрээ будахыг нь зөвшөөрч байгаа юм. Америкийн армид 22 жил алба хааж байгаа ахмад Жоан Макфаддены ярьснаар армид алба хааж байгаа эмэгтэйчүүдэд гадна төрх царайндаа анхаарал тавихыг нь зөвшөөрдөггүй нь тэдэнд эмэгтэй хүн гэдгээ мэдрэхэд саад болдогоос гадна зарим үед цэргийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулдаг байжээ. Тиймээс армийн эмэгтэй алба хаагчдад зориулсан шинэ журам тэдэнд ихэд таалагдаж байгаа гэнэ.