Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Оюутны хөгжлийн зээлийн сангийн санхүүжилт гурав дахин багассан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан клаб хаус өрөөнд Covid ба оюутны асуудал нэрт хэлэлцүүлэг хийж байна. Тэрбээр:

"Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 11663 оюутны 18 тэрбум төгрөгний зээлийн санхүүжүүлэлтийг шийдвэрлүүлсэн. Энэ 11663 оюутнаас өнгөрсөн намар буюу 2020-2021 оны намрын улиралд төлбөрөө төлж чадаагүй 5028 хүүхэд гарсан байсан. Үүний мөнгө нь 8,1 тэрбум төгрөг. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн нь өмнөх сангийн сайд болон боловсролын сайд засгийн газрын үед ковидтой холбоотойгоор санхүүжилт хүндрэлтэй байсан учраас оюутны хөгжлийн зээлийн сангаас жил бүр 30 гаруй тэрбум төгрөг өгдөг байсан нь гурав дахин багасаж 10-11 тэрбум төгрөгний санхүүжилт авдаг сан болсон байна. Үндсэндээ энэ сангийн санхүүжилт гурав дахин багассан. Өмнөх засгийн газар дээр энэ асуудлуудын талаар хэлэлцэж оюутнуудад тэтгэлэг олгох замаар шийдвэрлэж өндөр оноо аван багш, эмч зэрэг мэргэжлээр суралцдаг оюутнуудыг 100 хувь улсын тэтгэлэг өгч суралцуулдаг зарчим дээр нэмээд тэргүүлэх чиглэлээр сурч байгаа оюутнуудад тэтгэлэг өгөх чиглэл гарсан. Тэргүүлэх бус чиглэлээр суралцдаг сургуультайгаа гэрээ байгуулсан 11663 оюутан дээр энэ асуудал үүссэн байсан. Ийм учраас нэгэнт сургуультайгаа гэрээ байгуулсан оюутнуудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор шинэ засгийн газар өнөөдрийн байдлаар 5028 хүүхдийн 8,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сургууль руу нь хийсэн" гэж мэдээллээ.

Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж байна
Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.