ЭМЯ-наас коронавирусний халдварын талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 26058 хүнд PCR шинжилгээ хийлээ. 32 хүнд халдвар илэрсэн. 32 хүн нийслэл Улаанбаатар хотод нэмж бүртгэгдлээ. Үүнээс нэг хаалга нэг шинжилгээ арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан ба үүнээс 9 хүнд халдвар илэрсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,755 боллоо. Үүнээс одоогоор 2,070 хүн эдгэрээд байгаа бол 670 хүн эмчлэгдэж байна" гэв.