Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногдол ашгийн хэмжээ 2 дахин буурсан байна

Огноо
Унших
1 минут 12 секунд

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг хуваарилах шийдвэрээ зарлан мэдээлэх хуулийн хугацаа хоёрдугаар сарын 20-ноор дуусгавар болжээ. Хуулийн хугацаанд нийт 25 компани ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Мэдээллээс харахад ХК-иудын тараах ногдол ашгийн хэмжээ өмнөх онуудаас 2 дахин буурчээ.

Жишээ нь, 2019 онд нэр бүхий 34 хувьцат компани 112.1 тэрбум төгрөг, 2020 онд 35 хувьцаат компани 132.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус олгохоор шийдвэрлэж байв. Харин энэ онд нэр бүхий 25 хувьцаат компани нийт 78.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлээд байна.

СЗХ-ны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд заасны дагуу хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан тараах юм.

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх тухай хэлэлцэнэ
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх тухай хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд