Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж,  коронавирусийн шинжилгээ авна. Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ. Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ.

Шинжилгээний төвүүдийн  байршил:  

Баянгол:

  • -20-р сургууль
  • -13-р сургууль

Баянзүрх: 

  • -69-р сургууль /Шавь цогцолбор/
  • -48-р сургууль
  • -84-р сургууль

Сонгинохайрхан: 

  • -62-р сургууль
  • -36-р сургууль
  • -67-р сургууль

Сүхбаатар:

  • -3-р сургууль
  • -58-р сургууль

Хан-Уул: 

  • -18-р сургууль
  • -34-р сургууль

Чингэлтэй: 

  • -39-р сургууль
  • -50-р сургууль

Багануур:

  • -Халдвартын тасаг
  • -Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

  • -Амбулаторийн хуучин байр

Багахангай:

  • -Эрүүл мэндийн төв
Ерөнхий сайд Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт вакцин тариулна
Ерөнхий сайд Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт вакцин тариулна
 
Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа
Д.Амарбаясгалан: Малчдыг малжуулах ажилд 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.