Монгол Улсад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150 мянган тун вакцин өчигдөр манай улсад ирсэн бол өнөөдөр 11.40 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны тунг хийлгэж, иргэдээ уриалах юм. Харин түүний дараа эрүүл мэндийн сайд В.Энхболд мөн вакцин тариулна. Тэд Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт вакцинаа тариулах юм байна.
Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэхээр болоод байна. Мөн урд шөнө БНХАУ-аас 300 мянган тун Синофарм вакциныг Монгол Улсад хандивласан бол ирэх долоо хоногт ОХУ-аас мөн вакцин ирэх юм байна.