Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэг: АНУ-ын ЭСЯ-ны хашаанд 5 настай охиныг хүчинджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 55 секунд

Шинэ Дели дэх АНУ-ын Элчин сайдын яамны байр, 2013 онд. Эх сурвалж: CNN.


Түлхүүр мэдээлэл: 

  • Шинэ Дели хотод 5 настай охиныг АНУ-ын ЭСЯ-ны хашаанд хүчирхийлсэн байна.
  • Хохирогч ЭСЯ-ны үйлчлэгчийн охин байжээ.
  • Энэтхэгийн шинэчлэгдсэн хуулиар 12-оос бага насны хүүхэд хүчирхийлсэн бол цаазаар авах ялтай.
  • Гэмт хэрэгтэнг баривчилсан.

Энэтхэгийн Шинэ Дели хотод байрлах АНУ-ын ЭСЯ-ны хашаанд 5 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ. “Охин хүчирхийлүүлэхээсээ өмнө Элчин сайдын яамны хашаанд тоглож байсан” хэмээн Дели хотын Цагдаагийн дэд комиссар Эйш Сингал мэдэгдсэн байна.

Элчин сайдын яамны үйлчлэгчийн бяцхан охиныг хохироосон 25 настай залууг баривчилсан байна. Түүнийг гэмт хэрэгтэн гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд охины хэлсэн бүхий л шинж тэмдэг таарч байгаа гэжээ.

АНУ-ын ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч “Бид харамсалтай явдлын талаар мэдээлэл авангуутаа арга хэмжээ авч Цагдаагийн газарт хандсан” гэсэн байна.  

Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор шүүх хурлын товыг зарлаагүй байна.  

2012 онд Дели хотод гарсан хүчирхийллийн аймшигт хэргүүдийн дараа тус улс холбогдох хуулиудаа чангатгаж эхэлсэн. Хуулийн шинэчлэлээр хүчингийн гэмт хэрэгтэнг хорих ялыг уртасгаж, 12-оос бага насны хүүхэд хүчирхийлсэн бол цаазаар авахаар тусгасан билээ.

Дэвсгэр мэдээлэл: Энэтхэгт өдөр бүр ойролцоогоор 100 орчим бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг гардгийг тус улсын Гэмт хэргийн бүртгэлийн үндэсний хороо 2017 онд мэдэгдсэн юм. 2017 онд л гэхэд 32000 хүчингийн хэрэг гарчээ.
Коронавирус: Хятадын шүгэл үлээгч эмч нас баржээ
Коронавирус: Хятадын шүгэл үлээгч эмч нас баржээ
 
ШУУРХАЙ: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс Ц.Баатарсайхан, Л.Төр-Од нар дээр хувьд дахин санал хураахаар боллоо
ШУУРХАЙ: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс Ц.Баатарсайхан, Л.Төр-Од нар дээр хувьд дахин санал хураахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.