Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: Хятадын шүгэл үлээгч эмч нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 24 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Коронавирусын талаар анх мэдээлсэн эмч тус өвчнөөр амиа алджээ.
  • Түүнийг худал мэдээлэл тараасан хэмээн буруутгаж шийтгэхээр төлөвлөж байсан.
  • Шүгэл үлээгч анх 12 дугаар сард БНХАУ-д аюултай халдвар тархсан тухай мэдэгдсэн.

Эмч Ли Вэнлиань 12 дугаар сард аюулт халдварын талаар анхааруулахыг оролдсон. Зургийн эх сурвалж: Guardian. 


БНХАУ-д халдварт өвчин тархсан тухай сошиал медиад анх зарласан эмч өнгөрсөн шөнө коронавирусээр амиа алдсан байна. Түүний үхлийн талаар Коммунист намын хэвлэл “Global times” мэдээлжээ.

34 настай эмч Ли Вэнлиань эрчимт эмчилгээний дараа, баасан гарагийн шөнийн 2 цагт нас баржээ. Ухань хотын төв эмнэлэг албан ёсны сошиал хаягаараа “Бид түүний үхэлд харамсан гашуудаж байна” хэмээн товч мэдээлсэн байна.

Ли Вэнлиань БНХАУ халдварт өвчний талаар мэдээлэхээс өмнө буюу өнгөрсөн 12 дугаар сард сошиал медиад аймшигт халдвар нүүрлэсэн тухай анх мэдээлсэн билээ. Эмчийг элэг нэгтнүүд нь буруутгаж байхад барууны хэвлэлүүд авторитари дэглэмийг үл тоон шүгэл үлээлээ хэмээн сайшааж байсан юм.

Тэрээр сошиал медиад эх оронд нь Sars шиг халдварт вирус тархаж эхэлсэн бөгөөд 7 хүн халдварласан хэмээн мэдээлж, эмч нарыг өөрсдийгөө халдвараас хамгаалахыг уриалж байсан юм.

Хятадын цагдаа Ли Вэнлианийг худал мэдээлэл тараасан хэмээн буруутгаж, мэдэгдлээс хойш 4 хоногийн дараа баривчилсан. Гэвч тэрээр шударга үнэн ялах хүртэл дуу хоолойгоо хүргэнэ хэмээн мэдэгдэж байжээ.

Шүгэл үлээгч Ли Вэнлиань нь коронавирустай холбоотой хуурамч мэдээлэл тараасан хэмээн буруутгагдаж, шийтгэхээр төлөвлөсөн 7 хүний нэг юм.

Дэвсгэр мэдээлэл: Яг одоогоор коронавирусийн 28403 тохиолдол бүртгэгдсэнээс 640 хүн амиа алдсан, 1341 хүн эдгэрсэн байна. БНХАУ-д 28130 хүн халдварласнаас 638 нь амиа алдаад байна. Коронавирусын тархалтын талаарх байнгын шинэчилсэн мэдээллийг дараах графикаас үзнэ үү.

Засгийн газар ипотекийн зээлийг “мартсан уу”?
Засгийн газар ипотекийн зээлийг “мартсан уу”?
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.